
Big Bang хамтлаг нь урт хугацаагаар уран бүтээлээсээ хөндийрч байгаа болохоор фэнүүддээ зориулж шинэхэн дуугаа цацах гэж байна. Гуравдугаар сарын 13-ны оройны 6 цагт цацагдахаар болжээ. "Flower Road" дуугаа MADE цомогныхоо үеэр хийсэн ба дууны үгийг хамтлагийн гишүүн GD, TOP, аяыг GD, The Fliptones нар хийжээ.


















