Америкчууд монголчуудад бүжиг заана

Ририй–Вудбери бүжгийн сургууль – 2018 оны 5 дугаар сарын 7-9 болон 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын асуудал эрхэлсэн товчооноос хэрэгжүүлдэг АНУ-ын Бүжгийн урлагийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Юта мужийн Солт Лейк хотын Ририй-Вудбери Бүжгийн сургууль нь 2018 оны 5 дугаар сарын 2-16-ны өдрүүдэд Монголд айлчлах бөгөөд Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 7-9 болон 12-15-ны өдрүүдэд цуврал сургалт, мастер класс, арга зүйн сургалт болон үзүүлэх тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус хөтөлбөрөөр Америк бүжгийн хамтлаг, уран бүтээлчид дэлхийн улс орнуудад зочилж, бүжгийн урлагаар дамжуулан тухайн улс орны оюутан сурагчид болон мэргэжлийн уран бүтээлчдэд Америк соёл, үнэт зүйлст суралцах боломж олгодгоороо онцлог юм.

Ририй-Вудбери бүжгийн сургуулийн 45-90 минутын нэг буюу түүнээс дээш сургалтыг өөрийн сургууль буюу байгууллага дээр зохион байгуулах сонирхолтой бүжгийн сургууль болон боловсролын байгууллагыг 3 дугаар сарын 1-16-ны өдрүүдэд төслийн саналаа АНУ-ын ЭСЯ-нд ирүүлэхийг хүсч байна.

Энэхүү мэдээллийн хуудаснаас Ририй-Вудбери сургуулийн тухай мэдээлэл ба сургалтын хөтөлбөрийн төслийн саналын үндсэн загварыг харж болно. Зохион байгуулах сургалт, үзүүлэх тоглолт болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулах хичээлийн нийт оролцогчдын тоо нь 25-аас хэтрэхгүй байна. Төслийн саналыг 2018 оны 3 дугаар сарын 16-ны 17:00 цаг хүртэл pao@usembassy.mn, эсвэл ErdenetsetsegB@state.gov хаягаар хүлээж авна. Эцсийн шийдвэрийг 2018 оны 4-р сарын 1-ний дотор гаргах бөгөөд хариуг цахим шуудангаар мэдэгдэнэ.

ТАЙЛБАР: Төслийн саналын загвар хуудсыг “Ририй-Вудбери бүжгийн компанийн 2017-2018 оны олон нийтийн оролцоо, хүрч ажиллах хөтөлбөрийн цэстэй” хамтад нь авч үзнэ. Төслийн санал ирүүлэх аливаа сургууль, байгууллага нь Ририй-Вудбериг өөрийн оюутны хотхон, эсвэл байранд үнэ төлбөргүй байлгаж, сургалтанд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй байж (зөвхөн өөрийн сургуулийн оюутан сурагчдаар хязгаарлахгүй), сургалт, хичээл болон үзүүлэх тоглолтыг хэсэгчлэн дүрс бичлэг хийх, эсвэл кино зураг авахад зөвшөөрч, оролцогчдын хэн нэгэн гэмтэл бэртэл авсан тохиолдолд Ририй-Вудбери эсвэл АНУ-ын Төрийн Департаментад хариуцлага хүлээлгэлгүй өөрсдөө хариуцах болно.

Ририй-Вудберигийн уран бүтээлтэй дараах холбоосуудаар орж танилцана уу:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
10361