Би яагаад турахгүй байна вэ?

Report.mn

Турах тухай бодол тээдэггүй, турах хүсэлгүй эмэгтэй хүн гэж байдаггүй. Ер нь эрэгтэй хүнд ч илүүдэл жингээ хасах хүсэл их байдаг. Илүүдэл жингийн эрүүл мэнд, идэвхитэй амьдрал, нийгмийн хүрээлэлд үзүүлдэг сөрөг нөлөөг бид маш сайн мэднэ. Бас хэрхэн турах, жингээ хасах арга техник, хоолны дэглэм, хөдөлгөөн дасгал гээд мэдээлэл дуртай газраасаа хүссэн цагтаа авдаг. Гэтэл турахгүй л байдаг. Тэгвэл та ягаад турахгүй байгаа талаараа мэдмээр байна уу?

1. Их хөдөлмөрлөж байгаа болохоор их идэж байна

Та маш их дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн болохоор тэр хэмжээгээрээ их идэж байгаа эсвэл дэглэмээ барьсаар байгаа ч таны “з, гайгүй байлгүй” гээд тоолгүй идсэн хүнсүүд тань таныг турахгүй харин урьдын хэвэндээ байхад нөлөөлөөд байгаа гэдгийг хэлье. Харин үүнээс хойш идэж байгаа зүйлдээ сайн анхаарал тавьж байгаарай.

2. Та шөнө унтдаггүй

Шөнө унтаж амрахгүй бол хичнээн дэглэм бариад ч нэмэргүй, хүн өдөрт 7н цаг унтах ёстой байтал хүүхдийн уйлах чимээ, их ажил, асуудлууд гээд л олон зүйлээс болж та шөнө нойргүй хондог бол үүнийгээ таслан зогсоож долоон цагийг унтахад зориулах хэрэгтэй. Дэлхийд алдартай сайхан бүсгүйчүүд туранхай гоолиг биеэ хадгалдаг нууцуудаасаа задлахад өдөрт унтах цаг гарах болгонд л зөөлөн дэрээ дэрлээд сайхан амраад авдаг гэсэн шүү.

3. Амттан идмээр байна

Хааяа сайхан хоол идсэний дараа ямар нэгэн амттан идмээр санагддаг л биз, ширээ тойрж суусан гэрийнхэн чинь амаа ололгүй идэцгээж байгаа амттай бялууг хараад та ч бас юугаараа дутах вэ ганц халбагадаад хорхойгоо дарна. Тиймээ, иймрхүү жижигхэн зүйлс ч таныг турахгүй хэвэндээ байлгахад хүргэдэг. Ялангуяа хоол идсэний дараа та хэзээ ч битгий чихэрлэг зүйл хольж идэж байгаарай.

За ингээд танд амжилт хүсье. Олон бүсгүйчүүдээс ирлдэг асуултад нэгтгэн хариуллаа. Та чин сэтгэлээ хүс, хүссэнээ хий, бүү ай, бүү шантар. Таньд амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1058