МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлаар хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд ээлжит бусаар хаалттай хуралдаж байна.

Тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг хэлэлцэж байгаа юм байна. Учир нь Улсын Ерөнхий прокурорын газраас Д.Гантулга гишүүнийг 48 цагийн дотор бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг өчигдөр УИХ-д хүргүүлсэн юм. 48 цагийн хугацаа өнөөдөр дуусч буй тул хуулийн хугацаа дуусахаас өмнө бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлэх ёстой.

Бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар оролцож байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
10628