Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ

Туркийн Анталья хотноо жүдо бөхийн дэлхийн чансааны олгох Гранпри ангилалын тэмцээний эрэгтэйчүүдийн -66кг-д зодоглосон Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар  Монтенегро, Бразил, Францын жүдочдыг дараалан цэвэр ялсан. Хагас шигшээд  Молдавын жүдоч Денис Виеруд торгуулиар ялагдсан. 

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Йелдос Жумакановыг вазари үнэлгээгээр ялсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
10634