“Иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, сэтгүүлч М.Наранбаатар нар өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд хандсан. Шүүгч нар ХААН банкнаас орон сууцны зээл хэрхэн авч байгааталаар мэдээлсэн.
Харин эн үеэр сэтгүүлч М.Наранбаатар “УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа өөрийн компанидаа 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт шилжүүлсэн. Гэтэл улсын хэмжээнд жилд 110 орчим тэрбум төгрөгийн НӨАТ-ыг буцаан олгодог байх юм. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард НӨАТ-ын буцаан олголт иргэд, ААН-ийн дансанд орж, бид тун их баярлаж байлаа. Гэхдээ хүмүүсийн дансанд 50 мянга, 100 мянга, их сайндаа 400 мянган төгрөг орсон. Тэгээд бид үүндээ баярлаж байхад Сангийн сайд нь компани руугаа 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалт олгуулжээ. Тэгэхэд 2017 онд 1 сая 43 мянган хүүхдэд Хүүхдийн мөнгө олгох гээд 104.5 тэрбум төгрөгнөөс 28 тэрбум төгрөг сох дутчихсан. Ингээд зарим хүүхдэд мөнгө өгөхгүй гэж мэдэгдэж байсан Сангийн сайд нь 36 тэрбумыг компанидаа авчээ” гэж хэлсэн.
Хэрвээ түүний хэлсэн үнэн бол Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн үүнд тайлбар хийхээс өөр аргагүй. Мэдээлэл хийгсдийн хувьд бүх баримтыг дурдсан. Тэгэхээр зүгээр НӨАТ-ын буцаан олголтоор 36 тэрбумыг авдаг “Хурд” групп энэ талаараа тайлан тавих учиртай.
Эх сурвалж: Erennews.mn