Де Рөүзен 37 оноо авч багаа тэргүүллээ

Arslan.mn

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ өдөр Торонто рэпторс талбайдаа  Уашингтоныг хүлээн авч 130:119-өөр буулгаж авлаа.

Энэ өдөр Торонтогоос  Демар Дэ рөүзэн  замналынхаа  дээд оноо болох 37 оноог авч цувралыг 2-0 харьцаатай тэргүүлж эхэлж байгаа юм. Тэрээр плэй-оффд 12-дахь удаагаа 30+ оноо аваад байгаа ба багийн түүхэнд анх удаа 2-0 гэсэн эхлэлийг хийгээд байна.

Мөн тэрээр  Торонто Рэпторс багийн түүхэн дэх шилдгүүд буюу Кайл Лаури зургаан  удаа , Винс Картер дөрвөн удаа тус тус плэй-оффийн тоглолтонд 30-аас дээш  оноо авч байсан бол Дэрөүзэн ганцаараа л 12 тоглолтонд 30-аас дээш оноо авч тэдэнтэй тэнцсэн гайхалтай амжилт үзүүлээд байна.

Нэгдүгээр шатны өөр нэг тоглолт Бостон Селтикс Милауки Бакстай цувралын хоёр дахь тоглолтоо хийж 120:106-аар хожжээ. Селтиксээс Жэелн Браун 30 оноо авч багаа хожилд хөтөлсөн юм.

Эх сурвалж: Sportlife

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
10815