Манчестер Юнайтед лигийн дэд байраа баталгаажуулав

Arslan.mn

Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн сүүлийн тоглолт болж өндөрлөлөө. Лигийг дэд байрт бичигдэж буй Манчестер юнайтед Боурнмутын талбайд зочилж 2:0-ээр ялалт байгууллаа.

Эхний үе  28 дахь минутанд Манчестер Юнайтедын төвийн хамгаалагч Крис Смоллинг гоолдож багтаа тэргүүлэл авчирснаар өндөрлөсөн.Шийдвэрлэх хоёрдугаар үед Боурнмут гоол оруулах даалгавартай гарч ирсэн ч хамгаалалтандаа алдаа гаргаж Белги довтлогч Ромелу Лукаку гоолдож багтаа ялалт авчирчээ.

Ингэснээр Манчестер Юнайтед 74 дэх оноогоо авч хүснэгтийн дэд байраа хадгалсан бол Боурнмут 38 оноотойгоор лигийн арваннэгдүгээрт бичигдэж байна. Английн премьер лигт Манчестер сити 34 оноотойгоор түрүүлэх болзлоо хангаад байгаа бол аваргуудын лигийн эрхийн төлөө Тоттенхем, Челси багууд ширүүн өрсөлдөж байна.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
10834