Портланд Трейл Блейзерсийн улирал өндөрлөлөө

Arslan.mn

Дорнод бүсийн гуравдугаар байраар плей оффт шалгарсан Портланд Трейл Блейзерс эхний шатанд Нью Орлион Пеликансд  цуврал тоглтод 4:0-ээр “шүүрдүүлж” улирлаа өндөрүүллээ. Өчигдөр хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт өчигдөр явагдаж Пеликанс 131:123-аар ялалт байгуулсан юм.

Энэ тоглолтод цувралын турш шилдэг тоглолт үзүүлж байгаа холбогч Жрү Холдидей гялалзаж 40 оноо, найман оновчтой дамжуулалт өгч багаа хожилд хөтөлсөн байна.  Багийн лидер Энтони Девис  47 оноо, 11 самбар авч үүргээ сайн биелүүлжээ. Мөн туршлагатай холбогч Ражон Рондо 16 оновчтой дамжуулалт өгч чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Харин хожигдох эрхгүй талбайд  гарсан Портланд Трейл Блейзерсээс довтлогч СЖ Маккалум 38 оноо авч багаа тэргүүлжээ. Тэрээр 22 довтолгооныхоо 15-ыг нь амжилттай болгожээ. Багийн ахлагч Лиллардын тааруу тоглолт энэ өдөр ч үргэлжилж 19 оноо  авсан юм. Лиллард тоглолтын турш 16   довтолгоо гүйцэтгэж  долоог нь л амжилттай болгожээ. Ийнхүү улиралдл 49 хожил байгуулж бүсийн аваргын төлөө өрсөлдөх тааварт байсан Портланд нэгдүгээр шатнаас л өрсөлдөөнийг орхиж байна.

Өрнөд бүсийн өөр нэг багт тэмцээнээс хасагдах болзлоо хангасан нь Сан Антано Спүрс. Улиралд 47 хожил байгуулж долоодугаар байраар шалгарсан тэд нэгдүгээр шатанд аваргаа хамгаалагч Голден Стет Уариорсын “аманд очиж” цуврал тоглолтод 3:0-ээр ялагпаж байна. Гол тоглогч Стефен Карригаа бэртэлд алдаад буй Уариорсоос Клей Томпсон, Кевин Дурант   онцгой сайн тоглолт үзүүлж байна. Өнөөдөр явагдах цувралын дөрөв дэх тоглолтод Голден Стэт Уаририорс илүүрхвэл хоёрдугаар шатанд Нью Орлион Пеликанстай тулна.

Дорнод бүсийн нэгэн шилдэг баг “нуман тулгуур”-т ороод буй нь Леброн Жеймсээр удирдуулсан Кливланд Кавалерс. Багийн гол тоглогч Кайри Өрвингийн солилцоонд оруулсан тэд нэгдүгээр шатанд Индианиа Песерстэй таарч цуврал тоглолтод 2:1-ээр ялагдаж байна. Өнөөдөр болох цувралын дөрөвдэх  тоглолтод Кливланд ялагдвал өнгөрсөн жилийн дэд аваргууд өрсөлдөөнийг  орхиход ойрхон байна.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
10864