Д. Ариунболдыг “Эрдэнэс алт ресурс“ ХХК-ийн захирлаар томиллоо

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, "Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг байгуулж, тус компанийн анхны гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилов.
“Эрдэнэс алт ресурс” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж байх юм. Геологи хайгуулын ажил гүйцэтгэж улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлэх, олборлолтын хэмжээг өсгөх, үнэт металлыг олон улсын стандартын дагуу Монголд цэвэршүүлэх, эрдсийн санг арвижуулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Монгол Улсын зээлж их зэргийг өсгөх томоохон зорилтын хүрээнд уг компанийг байгуулсан байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
10875