О.Баасанхүү: Хүн гүтгэх хуульгүй боллоо

Report.mn

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Энэ асуудлаар ганцхан О.Баасанхүү гишүүн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Манайд хүн гүтгэх хуульгүй болоод байгаа. Тэгэхээр УИХ-ын тухай хуульд бусдыг гүтгэвэл эрүүгийн онц хүнд гэмт хэргээр хариуцлага хүлээлгэх заалт оруулж ирэхгүй бол улс төрчид ард нь санхүүжүүлээд өрсөлдөгчөө намнуулдаг. Ингээд хуулийнхан нь болохоор шалгаж байна, нягталж байна гээд хугацаа алддаг. Миний цагдаа намайг хамгаална гэсээр байтал сонгуулийн хугацаа нь дуусч хохирогч хохирох нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын тухай хуульд хүн гүтгэхэд хариуцлага хүлээх заалтыг оруулахгүй яасан юм бэ” гэв. 

Хариуд нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Энэ асуудлыг Сонгуулийн тухай хуульд тусгах хэрэгтэй. Удахгүй Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Тэр үед энэ саналаа оруулаарай” гэв. 

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Эх сурвалж:  Erennews.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
10927