Оросын “Шударга Орос” намаас 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх хувилбарыг судалж байна. Нэр дэвшиж болох эмэгтэйчүүдийн тоонд Төрийн думын дэд дарга Ольга Епифанова, эсвэл жүжигчин байж байгаад депутат болсон Елена Драпеко нар орсон аж. Одоохондоо тус намаас хэнийг нэр дэвшүүлэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байна. Тэгэхээр сонгуульд намын дарга Сергей Миронов, эсвэл бусад нэр нөлөө бүхий улс төрчдийн нэг нь ч орж мэдэх юм.
Намын эх сурвалжийн үзэж буйгаар эмэгтэй хүн Шударга Орос намд эерэг имиж бүрдүүлж чадах гэнэ. Тэрбээр, “Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас ирцийг нэмэгдүүлэхийг хүсвэл өвөрмөц хүн нэр дэвшүүлэх хэрэгтэй. Ийм хувилбарыг бүгд дэмжинэ гэж бодож байна” хэмээжээ.