Удахгүй Монгол түмний минь их баяр болох гэж байна. Бүсгүйчүүд бид ч галын өрөө хавьцаа хоол унд бэлтгэх ажил ч ундрах нь дээ. Төрөл төрөгсдийнхээ бүгд цугларах баярыг далимдуулаад нэг сайхан магтуулаад авах уу? Зууш сайтай айлд зочин бүхэн цуглана аа...Уламжлалт амтуудаа ч бас битгий гээгээрэй. Нийслэл, гоймонтой салатууд, өргөст хэмх, хиаман закуск, мөөгтэй личотой буузны амт ч гайхамшигтай шүү. Тийм ээ, бүсгүйчүүд ээ? Харин энэ жил танай ширээ хамгийн амттай, өнгөлөг нь байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Туна загасны салат
Орц:
• Лаазласан туна 1 ширхэг
• Салат байцаа
• Бяслаг
• Цагаан цуу
• Давс
• Оливийн тос
Хийх арга:
Салат байцаагаа угааж цэвэрлэж идэхэд эвтэйхэн болгож хэрчинэ. Дээр нь туна, оливийн тосоо хийгээд хольж хутгана. Цагаан цуу, давсаа өөрийнхөөрөө тааруулаад нэмээрэй. Харин одоо яншуй жижиглээд эсвэл бяслагаа тёркдоод дээрээс нь цацаж өгнө. Ингээд л болчихлоо. Таваглахдаа хажууд нь улаан лооль хэрчээд тавьбал сайхан харагдах болно.
Будаатай жимсний салат:
Орц:
- 1 аяга ус
- Ихэнх тал аяга гурвалжин будаа түүхий
- Тал аяга ванильтай тараг
- 1 лааз Хан боргоцойн шүүс
- Бага зэрэг хан боргоцой
- 1 ширхэг киви
- 1 ширхэг манго
- 1 лаазтай туна загас
- 1 хоолны халбага кокос
Хийх арга
Эхлээд будаагаа болгоно. Буцалж байгаа усанд будаагаа хийж 10 минут зөөлөн гал дээр чанана. Болсных нь дараа тагийг нь аваад 15 минут сэврээгээд хөргөгчинд хийж хүйтэн болгоно. Будаагаа, жимстэй тараг, хан боргоцойн шүүстэйгээ нийлүүлж холигчоор хутгаад өнгө нь холигдож өөрчлөгдтөл хөргөгчинд байлгаарай. Кивигээ нимгэн хэрчээд хан боргоцой, манго, тунатайгаа нийлүүлж холиод дээр нь хөргөгчинд байгаа хольмогоо хийнэ. Эцэст нь кокосоо цацна.
Эрдэнэшиш, улаан лоолийн салат
Орц:
- 3 лааз эрдэнэ шиш
- 2 ширхэг том улаан лооль
- 1 ширхэг сонгино
- 4 ширхэг ногоон сонгино
- 1 ширхэг яншуй
- 2 ширхэг нимбэг
- 70 гр цагаан будааны цуу
- Давс
Хийх арга:
Эрдэнэ шиш, улаан лооль, бүх сонгино, яншуйгаа хамтад нь холиод дээр нь 2 ширхэг лимоныхоо шүүсийг шахаад хийнэ. Дээр нь будааны цуугаа хийгээд хэсэг хугацаанд таглаад хөргөгчинд байлгаад болно. Хэрвээ сонгино багаар хэрэглэдэг бол арай бага хийгээрэй.
Төмсний салат
Орц:
- 4 хүний порцоор чанаж,шоо дөрвөлжин хэрчиж бэлтгэсэн төмс
- 100гр майонез
- 2 хоолны халбага алимны цуу
- 2 хоолны халбага элсэн чихэр
- 1 хоолны халбага гич
- 1 цайны халбага давс
- Хагас цайны халбага чинжүү
- 2 ширхэг цоохор майлзны иш
- Жижиглэж хэрчсэн тал сонгино
- 5 ширхэг хэрчсэн өндөг
Хийх арга:
Майонез, алимны цуу, элсэн чихэр, гич, давс, сонгино болон чинжүүгээ хийгээд хольж хутгана. Энэ хольцоо төмсөн дээрээ нэмж хийгээд мөн хольно. Харин одоо дээр нь цоохор майлзны ишээ жижиг хэрчиж хийнэ бас өндгөө хийж сайтар хольно. Сүүлд нь чинжүүгээ дээрээс нь цацаад болно. Уламжлалт төмсний салатнаас арай өөр содон амтыг бий болгоно.