МСҮТ-ийн шилдэг оюутнуудын дунд “АХА” тэмцээнийг зохион байгууллаа

 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2018”-ыг энэ жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан дор улс орон даяар тэмдэглэж байгаа. Тиймээс залуучуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, хандлага, боловсролыг нэмэгдүүлж, идэвхижүүлэх зорилгоор ХАБЭМТөвөөс МСҮТ-ийн шилдэг оюутнуудын дунд “АХА” тэмцээнийг 2018.04.18-нд амжилттай зохион байгууллаа.

    Арга хэмжээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ХАБЭА-н газрын дарга Г.Нямдэжид нээж үг хэллээ. Тэрбээр “Манай улсын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Тиймээс залуу ажилчдын ХАБЭА-н асуудалд онцгой анхаарч, ажлын байрны эрсдлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, аюул ослоос урьдчилан сэргийлэх, соёл хандлагыг төлөвшүүлэх нь чухал” гэдгийг онцолсон.

   Тэмцээнд “Барилгын политехникийн коллеж”, “Үйлдвэрлэл, урлал политехникийн коллеж”, “Техник технологийн дээд сургууль”-ийн нийт 30 шилдэг оюутан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, хөдөлмөрийн нөхцөл, сөрөг хүчин зүйл, цахилгааны аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, галын аюулгүй ажиллагаа, хамгаалах хэрэгсэл зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг чадвараараа өрсөлдлөө.

1-р байранд Н.Амаржаргал   /Үйлдвэрлэл, урлал политехникийн коллеж/

2-р байранд С.Бадамгарав  /Барилгын политехникийн коллеж/

3-р байранд С.Анужин /Үйлдвэрлэл, урлал политехникийн коллеж/-ийн оюутнууд тус тус шалгарлаа.

   Шилдгээр шалгарсан оюутнуудын шагналыг ХАБЭМТөвийн Сургалт, судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга С.Наранцацрал гардуулан өгөв.

    ХАБЭА-н аяныг манай төв 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд гаргасан бөгөөд жил бүрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд залуучууддаа чиглэсэн үйл ажиллагааг түлхүү зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү “АХА” тэмцээн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
10986