Засгийн газрын ээлжит бус хуралдаан түр завсарлалаа.
Хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Олон улсын валютын сангаас гурван төрлийн нөхцөл тавьсаны дотор төсвийн тодотголыг яаралтай хуралдуулахыг чиглэл болгосон.
Тодотголын хүрээнд 7 төрлийн татвар нэмж тэгснээр төсвийн орлогыг нэмэгдүүлэхийг, нөгөө талд зарлагаа танах даалгавар өгөөд буй.
Ээлжит бус хуралдаанаар тодотголын төслийг авч хэлэлцэх үеэр салбарын сайд нар саналаа хэлсэн байна. Түүнчлэн УИХ-д өргөн мэдүүлэх чигт байр суурь нэгдэж байгаа аж.