Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дорнод бүсийн аваргын төлөөх цувралын эхний тоглолт өнөө өглөө явагдлаа.
Багийн лидер Кайри Өрвинг, Гордон Хевард нарыг бэртэлд алдаад буй Бостон Селтикс “TD” гардендаа Кливланд Кавалерсийг хүлээн авч 108:83-аар хожил байгуулжээ. Селтиксээс энэ өдөр Жэелн Браун багаа тэргүүлж 23 оноо авсан бол Маркус Моррис 20 оноо авч үүргээ сайн биелүүлжээ.
Мөн төвийн тоглогч Ал Хорфорд 20 оноо авсан байна. Харин өнгөрсөн жилийн дэд аварга Кливланд Кавалерсаас нэг ч тамирчин 20-иос дээш оноо авч чадсангүй. Багийн ахлагч Леброн Жеймс 15 оноо авчээ. Тэрээр 16 довтолгооныхоо тавыг нь л амжилттай болгосон байна. Харин Кевин Лав 17 оноо түүж багаа тэргүүлжээ.
Цувралын дараагийн тоглолт хоёр хоногийн дараа “TD” гарденд явагдах юм. Маргааш Өрнөд бүсийн аваргын төлөө шалгарч үлдсэн Голден Стет Уарриорс, Хьюстен Рокетс багуудын эхний тоглолт явагдана.
Эх сурвалж: Sportlife