“ЗҮГГҮЙ ШӨМБӨӨЛЭЙ” жүжгээ үзээд уут дүүрэн бэлгээ аваарай

1527146685_33216325_10213761053955230_7671491514043727872_n

МҮЭСТО-ны хамт олон Эх үрсийн баяр 6 дугаар сарын 1-ний өдрийн 12:00 цагаас МУГЖ Л.Лхасүрэнгийн зохиол, МУАЖ Ж.Лхамхүүгийн найруулсан “ЗҮГГҮЙ ШӨМБӨӨЛЭЙ” хүүхдийн жүжгийг үзэгч хүүхдүүддээ зориулан ганцхан удаа тоглох гэж байна.

Хүүхдийг цав цагаахан цаастай бид зүйрлэдэг. Чухам тэр цаасан дээр ямар зүйл зурна, түүний хирээр гэгээн дурсамж болон сэтгэлийнх нь гүнд хоногшин үлддэг.  Зүггүй хөөрхөн “Шөмбөөлэй” ишигхэн өөрийн найз болох тугал, тахиа, нохой, хурга гэсэн өхөөрдөм найзуудтайгаа амьдран суудаг байжээ. Гэтэл нэгэн өдөр зүггүй Шөмбөөлэй тоглож яваад бяцхан найзуудаасаа төөрчихжээ. Харин түүний хаашаа явж хаана нуугдсаныг үзэгч хүүхдүүд амьтдын хамт хайж олно… Цэцэрлэгийн болон сургуулийн бага насны хүүхдүүдийн сэтгэхүйд тохирсон “ХҮҮХДИЙН ОРОЛЦООТОЙ” бүтээл буюу жүжиг үзэж байгаа хүүхдүүд жүжигчидтэй хамт хөгжин баясаж инээж дуулж бүжиглэдэг сонирхолтой жүжгийг үзсэн хүүхэд бүхэн амттанаар дүүрэн “ХҮҮХДИЙН БАЯРЫН БЭЛЭГ”-ээ давхар авах бөгөөд сурагчдын амралт эхэлж байгаа энэ үед МҮЭСТО-нд  тогтмол хичээллэдэг 20 гаруй төрлийн сургалтанд 20 хувийн хөнгөлөлттэй суралцах “Эрхийн бичиг” ч энэхүү тоглолтын тасалбарт дагалдах юм.  Бэлэгтэй+урамшуулалтай “ЗҮГГҮЙ ШӨМБӨӨЛЭЙ” жүжгийн тасалбарыг МҮЭСТО-ны кассаар болон ticket.mn, Ноён зууч 1900-1950, UB лавлах 1900-1617, Монгол лавлах 1900-1951 дугаараар захиалаад гэртээ хүргүүлэх боломжтой.

Илүү дэлгэрэнгүйг 8000-0953, 9988-5060 дугаараас лавлаарай!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
11268