Хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүлд дууг албан ёсоор цацлаа

Arslan.mn

ОХУ-д энэ сарын 14-нд эхлэх Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Live it Up”-ыг Холливудын алдарт кино жүжигчин Вилл Смит, дуучин хөгжмийн зохиолч Ники Жэм, Эра Истрэфи нар дуулсан. Тэгвэл уг дууны клипийг цацаж эхэлжээ. Уг дууны клипэнд Бразилийн алдарт хөлбөмбөгчин, 2002 оны дэлхийн аварга Рональдино оролцсон байна.

“Live it Up” дууг ирэх сарын 15-нд Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөөх финалын тоглолтыг үзэх 80000 үзэгчдэд толилуулж, тэрбум хүнд телевизээр шууд дамжуулан хүргэхээр төлөвлөжээ. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оросын 11 хотод энэ сарын 14-нөөс ирэх сарын 15-ны хооронд үргэлжлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
11435