Юм хийхгүй хэрнээ алдагдалтай ажилладаг ТӨҮГ-уудыг татан буулгав

Report.mn

Засгийн газар, яам, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд 2017 онд хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцах Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллаж байна. Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу зарим яам, агентлаг бодитой үр дүнд хүрсэн ажлуудыг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал,  Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжид туссан байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй, үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байсан зэрэг “Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Гэвч авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчиж хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахгүйгээр нийтийн албан тушаалтныг томилдог, хөрөнгө орлогын мэдүүлэгээ хугацаа хоцруулдаг, тендер сонгон шалгаруулалт, худалдан авалтыг хууль зөрчин гүйцэтгэдэг, төсөв, санхүүгийн зарцуулалт хяналтгүй, эрх бүхий албан тушаалтны үзэмжээр шийдвэрлэдэг, нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгодог зэрэг зөрчил, дутагдлууд гарсаар байна.

Тухайлбал, нэр бүхий төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй обьект түрээслүүлэх гэрээ байгуулахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл аваагүй, түрээслэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдээс түрээсийн төлбөрийг бартер хэлбэрээр хүлээн авдаг байдал тогтоогдсон. Түрээсийн төлбөрийн оронд түрээслэгчид өртэй иргэнийг жолоочоор авч ажиллуулан цалинг нь өрний оронд суутган авдаг, мөн түрээсийн төлбөрийн оронд Лексус 570 автомашиныг бартераар 2016 онд хүлээн авсан боловч зохих журмын дагуу байгууллагын өмчид бүртгүүлэлгүй, хувь хүний эзэмшилд байлгаж байна.

Эх сурвалж: Erennews.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
11458