Морь дагаж машинаараа уралддаг дарга нарт зориулж зам барих уу

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон “Монголын морин спорт уяачдын холбоо” хамтран ажиллахаар боллоо.

Report.mn

Санамж бичгийн гол зорилго нь Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын үйл ажиллагааг явуулахад хамтран ажиллах, Үндэсний баяр наадам, олон нийтийг хамарсан баярын үеэр байгалийн гамшиг болоход нийтийн аюулгүй байдлыг хангах, уяачдын гэрийн буйр, хурдан морьны бэлчээрийг хамгаалах, наадамчин олон болон хурдан моридыг ундны усаар хангах, наадмын үеэр морьтой үзэгчдийн наадам үзэх бололцоог бий болгох, МНЦ-оос хийж хэрэгжүүлж буй олон нийтийг хамарсан баяр наадам болон бусад үйл ажиллагааг уяачдад сурталчлан таниулах, мэдээллийг түгээх, оролцоогоор хангах аж.

Энэ үеэр “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа ингэж хэлэв.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл ”Бидэнд тулгардаг нэг асуудал нь морины уралдааны үеэр машин явахад их тоос босдог. Энэ асуудлыг харгалзан үзээд уралдааны замын хажуугаар засмал зам барих үүнийг цаашид өөр олон тэмцээн, уралдаан, холын зайн гүйлт зэрэгт ашиглаж болохоор хийх ажлыг төлөвлөж байна.

Хүй долоон худгийг жилийн дөрвөн улирлын ажиллагаатай болгох, аялал жуулчлалын чиглэлд ашиглах зэргээр үйл ажиллагааг нь тэлэх тал дээр ажиллана” гэлээ.

Нийслэл хотын иргэд явган хүний замгүй шахам хотод амьдарч байхад жилдээ ганц удаа морь уралддаг газарт зам барих талаар ярьж байгаа нь бодит амьдарлтай хэр нийцэх бол. Наадмын өдрүүдэд том жийптэй дарга нар морь дагаж машинаараа уралддаг. Тиймээс энэ зам тавигдвал зөвхөн дарга нар л зорчих зам болох нь ойлгомжтой.

Эх сурвалж: Fact.mn

Гэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
11522