Авто ослоос болж ЭЕШ-аас хоцорсон хүүхдүүдийн ХОХЬ гээд Ц.Цогзолмаа сайд хэлчихлээ

Засгийн газрын хуралдааны дараа Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ “Энэ жил 43800 гаруй төгсөгч ЭЕШ-т хамрагдаж буй нь хамгийн олон хүүхэд Их дээд сургуульд суралцах эрхийн шалгалт өгсөн тохиолдол боллоо. Ирц, хамрагдалт ч сайн байгаа. Зам тээврийн ослоос болоод хэдэн хүүхэд ЭЕШ-т орж чадаагүй харамсалтай зүйл болсон. Гэхдээ энэ хүүхдүүдийг дахин ЭЕШ-т оруулах боломж байхгүй” гэв. Ингэснээр та нарын хохь, дараа жил л хоцролгүй ирээрэй гэх утгатай үгийг боловсон аргаар хэлчих нь энэ юм. Асуудлаас салбарын яам, мэргэжлийн байгууллага цэвэрхэн мултарч, хүүхдүүд бүтэн жилийн бэлтгэл, давтлагааараа хохирч, дараа жилийг хүлээх эсвэл, хар ажилтны тоонд шилжихээс өөр сонголтгүй болов.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
11540