Ерөнхий прокурор чуулган завсарлахаас өмнө Д.Мурат гишүүний бүрэн эрхийг хэлэлцүүлэх үү?

Report.mn

УИХ өнгөрсөн долоо хоногт Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түлгэлзүүлэхээс татгалзсан тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. Ингэснээр Д.Мурат гишүүний бүрэн эрх түдгэлзэж байгаа мэтээр зарим хүмүүс ойлгожээ. Гэвч бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаа бус УИХ Ерөнхийлөгчийн хоригийг л хүлээн авч, алдаатай шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд цаашдаа ямар процесс үргэлжлэхийг тодруулж байлаа. Тэдний асуултад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал хариулахдаа "УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Д.Мурат гишүүний бүрэн эрх түдгэлзэхгүй. Улсын ерөнхий прокурор дахин саналаа оруулж ирээд хэлэлцүүлэх ёстой" гэсэн юм. Тиймээс Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэзээ Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-аар хэлэлцүүлэх нь анхаарал татаж байна. Прокурор санал гаргасан тохиолдолд УИХ 48 цагийн дотор хэлэлцэх ёстой.

УИХ-ын хаврын чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахаар төлөвлөж хуулийн төслүүдээ шахаж хэлэлцэж байна. Нэг Байнгын хороо л гэхэд 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаа нь УИХ завсарлахаасаа өмнө ямар их ачаалалтай ажиллаж байгаагийн илэрхийлэл. Мөн улс төрийн намууд, улстөрчдөөс зөвшилцөл шаардах Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг завсарлахаасаа өмнө батлахаар болоод байгаа юм. УИХ ийм ачааалтай ажиллаж байгаа үед Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирвэл бүр л ачаалал нь нэмэгдэнэ. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа чуулган завсарлуулахаас өмнө хэлэлцүүлэх магадлалтай. Энэ чуулганаар л хэлэлцүүлэхгүй бол намрын чуулганыг хүлээх шаардлагатай болно. Тэр болтол хууль хяналтын байгууллагын ажил сунжирна гэсэн үг.

Д.Мурат гишүүн ч өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавьсны дараа “Би огт гэмт хэрэг хийгээгүй, шалгуулахад бэлэн байна. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу аль аль нь хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн. Шалгуулж нэр төрөө сэргээлгээд УИХ-д буцаж орж ирнэ. Энэ хэрэг зохиомол байсан. Ерөнхийлөгчийн хоригийг би дэмжиж байгаа” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
11573