Харвардын их сургууль дуучин Рианнаг "2017 оны хүмүүнлэгийн үйлстэн"-ээр нэрлэлээ.
Харвардын их сургууль дуучин, жүжигчин Рианнагийн хийж буй хүмүүнлэгийн үйл хэргийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгож байна. Тэрбээр 2 дугаар сарын 28-ны өдөр Харвардын их сургуулийн Сандерсын театрт өөрийн биеэр шагналаа гардан авсан байна.
Рианна өөрийн төрөлх нутаг болох Барбадост хөхний хавдрын оношилгоо, эмчилгээний төв нээсэн бөгөөд мөн түүний санаачилсан "The Clara Lionel Foundation" сан нь хөгжиж буй 60 гаруй улсын хүүхдүүдэд боловсролыг нээлттэй болгох зорилгоор тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлдэг аж.
э.