Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр томоохон алдаа гаргасан нь

Report.mn

Америкийн кино академийн шагнал буюу Оскарын шагнал гардуулах 89 дэх удаагийн ёслол орон нутгийн цагаар ням гарагийн орой боллоо. Уг ёслолын үеэр нэгэн томоохон алдаа гаргасан нь Оскарын “шилдэг кино” номинацийн ялагчаар буруу киног зарласан явдал юм.

“Шилдэг кино” номинацийн эзнээр “La La Land"  тодорсон байна гэж хөтлөгч анх зарлажээ.

Уг мюзикл киноны уран бүтээлчид шагналаа гардан авахаар тайзан дээр гарч ирээд, үг хэлж байх үед нь хөтлөгчид “энд алдаа гарсан байна. Үнэндээ энэ номинацийн ялагчаар “Moonlight” тодорсон байна” гэж залруулжээ.

“La La Land”-ын уран бүтээлчид маш их гайхсан царайтай харагдаж байсан ч “Moonlight” киноны хамт олонд баяр хүргэж, шагналыг гардуулан өгсөн байна.

Хөтлөгч дараа нь тайзан дээр гарч ирэн тайлбарлахдаа “надад буруу дугтуй өгсөн байна. Эмма Стоун, La La Land. Оскарын шилдэг “эмэгтэй жүжигчин”-ээр Стоун тодорлоо гэсэн дугтуй байсан" гэжээ.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1163