Эдийн бус хөрөнгөө барьцаалан ЗЭЭЛ авдаг боллоо

Report.mn

Хөдлөх эд хөрөнгө болон бусад эдийн бус барьцааны тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Хуулийн дагуу иргэд болон аж ахуй нэгжүүд хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой болох юм.

Хөдлөх хөрөнгөнд үл хөдлөх хөрөнгөөс бусад хөрөнгө орох бөгөөд иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодит эсхүл ирээдүйд бий болох эд хөрөнгө багтана. Тодруулбал бүх төрлийн хувьцаа, үнэт, цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, бүх төрлийн урлагийн бүтээл, шинэ бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг зэргийг барьцаалан зээл авах боломжтой болж буй юм. Мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мал, тариалж буй тариа будаа, автомашин зэргийг барьцаалан зээл авч болно.

Хөдлөх болон эдийн бус хөрөнгөө барьцаалан зээл авахыг хүссэн иргэд барьцаалах гэж буй хөрөнгөө цахим мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай аж.

Хуулийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1168