Хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

Arslan.mn

Монгол-Орос, Монгол-Хятадын автозамын хилийн боомтууд өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдээр тохирсны дагуу Монгол-Орос, Монгол-Хятадын автозамын хилийн боомтууд түр амарсан. Тухайлбал, Монгол, Хятадын автозамын хилийн бүх боомт энэ сарын 11-15-нд, харин Монгол ОХУ-ын Цагааннуур-Ташанта боомт энэ сарын 11-15-нд, Тэс-Шар, Ханх-Монд, Ульхан-Дээд ульхан, Боршоо-Хандгайт болон Арцсуурь-Цагаантолгой боомт 10-13-нд амарсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
11704