Жил ирэх тусам дэлхийн тэнгэр баганадсан барилгын тоо хэдэн зуугаар нэмэгдсээр байна. Энэ онд барих хамгийн өндөр, топ 10 барилгыг CNN агентлаг нэрлэжээ. Жагсаалтын эхний дөрвөн байрыг БНХАУ-д баригдаж буй барилгууд эзэлж байна. Жагсаалтын хамгийн эхэнд буюу 2017 онд баригдахаар төлөвлөж байгаа хамгийн өндөр барилга бол Хятадын Вухан мужид баригдах "Вухан Грийнланд центр" юм. Энэ барилга нь 636 метрийн өндөртэй байх бөгөөд тус барилгыг дэлхийн хамгийн өндөр 100 барилгын тавдугаарт жагсаах зорилготойгоор барьж байгаа тухай барилгын төслийн удирдагчид хэлж байна. Барилгын ажлыг энэ онд эхлүүлэх бөгөөд 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Жагсаалтын 2, 3, 4 дүгээр байрт Шеньяан, Таньжяан, Бээжин хотод баригдах барилгууд орж байгаа юм байна. Харин жагсаалтын тавдугаар байрт ОХУ-ын Санкт-Петербург хотноо 462 метрийн өндөртэй бас нэгэн тэнгэр баганадсан өндөр барилгыг барихаар төлөвлөжээ. Хот суурин газрын барилга байгууламж дахь олон улсын консулын газраас мэдэгдэж байгаагаар тус барилгын ажил энэ оноос эхэлж, 2018 онд ашиглалтад орох юм байна. 2016 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр барилга бол Арабын нэгдсэн Эмирт улсад байрлах Бурж Халифа цамхаг юм. Бурж-Халиф нь нийт 828 метр өндөртэй бөгөөд энэхүү цамхаг нь Эйфелийн цамхагаас гурав дахин өндөр юм.