Ээлжит бус чуулган хуралдуулах тов зарлаагүй байна

Report.mn

Сар шинийн баярын дараахан УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх сураг гарсан ч одоогоор УИХ-ын даргын зөвлөл хуралдаагүй байна.

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг хэдий хугацаанд хуралдуулах талаар хэлэлцэх ёстой юм. Үүний дараа УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганы товыг зарлана.

Урьдчилсан байдлаар гуравдугаар сарын 6-нд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах сураг гарч байгаа.

УИХ-ын гишүүдийн хувьд ээлжит бус чуулган зарлахыг хүлээж буй аж. Маргааш өдөрт багтаан ээлжит бус чуулган зарлагдах болов уу гэсэн хүлээлт зарим гишүүнд байна.

Сар шинийн өмнө буюу хоёрдугаар сарын 23-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн, дэмжсэн.

Мөн дээрх төсвийн тодотголыг Засгийн газраас УИХ-д хэзээ өргөн барих нь тодорхойгүй байна. Маргаашийн дотор багтаан төсвийн тодотголыг өргөн барих чиг дуулдаж байна.  

Төсвийн тодотголыг өргөн барьсны дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хэзээ товлон зарлах нь тодорхой болно гэх мэдээллийг албаны хүмүүс мөн өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1175