“Барилга, орон сууц-2018” олон улсын үзэсгэлэн яармаг болно

barilga

Наймдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд “Барилга, орон сууц-2018” олон улсын үзэсгэлэн-яармаг болох юм байна. Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, Барилгачдын мэргэжлийн баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулах ээлжит үзэсгэлэн-яармагт энэ удаа Монголын барилгын салбарын тэргүүлэгчид, дэлхийн шилдэг технологи нэвтрүүлэгчид цуглаж, чанартай барилгын материал, интерьер дизайны төгс шийдлүүдийг танилцуулах ажээ.

Тус үзэсгэлэн яармагаар барилгын материал, шинэ техник технологи нэвтрүүлэгчид, шинэ орон сууц, амины орон сууц, интерьер, экстерьер, ландшафт, гадна тохижилт, тавилга, гэр ахуй зэрэг барилгын салбарт холбогдолтой бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах юм байна. Тус үзэсгэлэн-яармагийг БХБЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга.мн, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулах аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
11920