Сонгинохайрханы арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусав

Өнгөрсөн долдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох 1.3 км авто замын ажил саатаад байсан юм. Тодруулбал, барилгын ажил эхэлснээс хойш нийт 56 айл өрхийн хашаа чөлөөлсөн ч, ганц айл өрхийн газар чөлөөлөлтийн асуудлаас болж зам барилгын ажил саатсан байсан. Тэгвэл өнөөдөр газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дууссан байна. Үргэлжлүүлэн үлдсэн 50 м газарт авто замын ажлыг хийж, энэ сарын сүүлээр байнгын ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
11926