МЭДҮҮШТЭЙ: Өглөөний 10 цаг хүртэл хийж амжуулах ёстой 10 зүйл

Arslan.mn
Ихэнх хүмүүс сэрүүлгээ хэд дахин унтрааж, хойшлуулж байж орноосоо өндийж, цаг хугацаатай уралдсаар л ажил руугаа явдаг. Үүний дараа тухайн өдрийн төлөвлөгөөнүүд ар араасаа гарч ирдэг. Хэрвээ таны өглөө ийм байдалтай эхэлдэг бол бид “Power of Positivity”-д нийтлэгдсэн зөвлөгөөг хүргэе. Энэхүү зөвлөмжийг дагавал өмнөхөөсөө илүү таны сэтгэл санаа өөдрөг болж, аливаа ажлын үр дүн сайжирч, орой унтахдаа илүү их аз жаргалыг мэдрэх болно.
1. УХААЛАГ УТСАА ШАЛГАХЫН ОРОНД ХЭДЭН МИНУТ БЯСАЛГАЛ ХИЙХ

Хэрвээ та өглөө босоод хэдхэн минут ч болтугай бясалгал хийвэл таны бие амарч, сэтгэл санаа тайван байх болно. Яагаад гэвэл хүн өдрийн дотор маш олон төрлийн ажил амжуулж, улмаар стрессдэх, бухимдах зэрэг асуудлуудтай тулгардаг учраас өглөөг тайван эхлүүлэх хэрэгтэй. Тиймээс та ухаалаг утсаараа зурвас бичих, фэйсбүүк шалгаж байхын оронд хэдэн минут суугаад бясалгал хийх, эсвэл чимээгүй орчинд амьсгалаа гүнзгий авч байхыг зөвлөе. Ингэснээр сэтгэл санаа өөдрөг байж, анхаарал тань төвлөрч, улам их эрч хүч мэдрэх болно. 

2. ДАХИН 1 ШИНЭ ӨДРИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙГААДАА ТАЛАРХАХ

 

Талархах сэтгэлээр өдрийг эхлүүлцгээе. Ингэж чадвал та өмнө нь анзаарч байгаагүй зүйлсээ анзаардаг болох ба аливаад талархаж сурах юм.

 3. ТЭР ӨДӨРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ “3 ЗОРИЛГО”-ОО ГАРГАХ

 

Та биелүүлэх ёстой 3 зорилго дээрээ тулгуурлаж, тухайн өдрийнхөө төлөвлөгөөг гаргаарай.Мөн тухайн төлөвлөгөөгөө  "яаралтай болон яаралгүй" гэж ялгавал ажлаа амжуулахад тань тун тустай. Энэ маягаар өдөр тутмын ажлаа сайн төлөвлөж, зохицуулж чадвал таны ажлын бүтээмж эрс нэмэгдэх болно.

 4. ЦАГАА ЗӨВ ЗОХИЦУУЛАХ

 

Та цагаа сайн зохицуулж сурах хэрэгтэй. Тухайлбал, та чөлөөт цагаа тооцоод төлөвлөгөөгөө зохиовол өөрт хэрэгтэй амралтаа авч чадна.

 5. УС САЙН УУЖ ХОРТОЙ БАКТЕРИЙГ УСТГАХ 

 

Өглөө сэрэхдээ хүн шингэний дутагдалд орсон байдаг. Тиймээс өглөө сэрээд ус уух нь хамгийн чухал юм. Дон Гейтсын бичсэн “ The Body Ecology Diet” номонд "Өглөөний 10 цаг хүртэл хүн ус уувал өдөрт авах хэрэгтэй усны хэмжээнийхээ талыг авдаг. Тэгснээр биед хуримтлагдсан хортой бактерийг устгаж, толгой өвдөх болон гэдэс өлсөх мэдрэмжүүдийг багасгадаг" гэжээ.

 6. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

 

Өглөө босоод сунгалт болон уян хатан байдлыг шаардсан дасгалуудыг хийгээрэй. Энэ нь таны стрессийг бууруулж, биед сайнаар нөлөөлнө.

 7. ХӨГЖИМ СОНСОХ

 

 

Хэрвээ та цоглог болон хөгжилтэй хэмнэлтэй дуу сонсвол таны сэтгэл санаа сэргэхээс гадна сайхан энергитэй болдог.

2013 оны нэгэн судалгаагаар дуу хөгжим нь хүнд сайхан мэдрэмж төрүүлдэг гэжээ. Тус судалгаанд оролцсон хүмүүс дуу хөгжим сонссоноор “сэтгэл зүйн зохицуулалт” болон “өөрийгөө илүү таних”-д тусалдаг гэж хариулжээ. Энэ нь зөвхөн сэтгэл зүйн зохицуулалтыг хянахаас гадна аливаа зүйлийг хийх сэдэл, мөн хийх эрч хүчийг бий болгож, улмаар сайн унтаж амрахад нөлөөлдөг.

 8. ИНЭЭМСЭГЛЭЛ

 

Өглөө гар нүүрээ угаахдаа толь руу хараад инээмсэглээрэй. Ингэснээр та улам их аз жаргалыг мэдрэх болно. Монтпеллер их сургуулийн эрдэмтэд "Инээмсэглэл бол хүнийг илүү их нөлөөтэй удирдагч болгоход тусалдаг" гэж үзжээ.

 9. ӨӨРИЙГӨӨ БОЛОН ОРЧНОО ЦЭГЦЭЛ

Амьдрал бол үргэлж завгүй. Тиймээс бид аливаа ажлыг хойш тавьж байхаас сэргийлэхийн тулд өөрийгөө цэгцлэх хэрэгтэй. Өөрт байгаа чадвар болон өмнө нь хийж байсан ажлын үр дүнгүүдээ дахин санаарай. Эцэст нь "Хамгийн гайхалтай ажлыг хийж байгаа" гэдэгтээ итгэх хэрэгтэй.  Мөн бид орчноо бас цэгцлэх хэрэгтэй. Жишээлбэл, өглөө босоод тайлсан хувцсаа цэгцэлж, хоол идсэн аяга тавгаа угаах зэрэг. Ингэснээр ажлаасаа гэртээ ирэхэд таныг цэвэрхэн сайхан орчин хүлээж байх болно.  

10. ХҮНД АЖЛАА ТҮРҮҮЛЖ ХИЙХ

 

Ихэнх хүмүүс өөрийн хийх ёстой төлөвлөгөөнийхөө амархнаас эхлүүлсэн нь дээр гэж боддог. Гэвч та хүнд ажлаасаа эхлээд хийснээр илүү их урам авах болно. Яагаад гэвэл "хүнд ажлаа хийж амжлаа, чадчихлаа" гэсэн мэдрэмж мэдрэгдэх учраас тэр. Ингэж хүнд ажлаасаа эхэлж хийж хэвшвэл та үргэлж урамшихаас гадна аливаа зүйлийг хойшлуулахгүй хийж сурах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
11935