Нарийн жинс хэрхэн сонгох вэ? Таны мэдэхгүй 6 зүйл!

Report.mn

Нарийн жинс —  хувцасны өлгүүрт заавал байх ёстой, ямар ч биеийн хэлбэрийг сайхан харагдуулдаг юун дээр ч өмссөн зохицдог сайхан хувцас. Хамгийн чухал нь зөв сонголт хийх!

Бид тантай skinny- jeans сонгох 6 чухал нууцыг хуваалцах гэж байна.

Үргэлж өндөр суулттай жинс сонгож байх

 

Өндөр суудалтай жинс нь богино суудалтай жинсийг бодвол үргэлж төгс харагдуулдаг. Тэд чиний биеийн өөг нуугаад зогсохгүй  тэгш сайхан харагдахад тусалдаг.

Цахилгааны түгжээг шалгах

Нарийн жинсний хувьд цахилгаан чухал байдаг, иймд худалдан авахаасаа өмнө цахилгааны түгжээг, доошоо буудаг эсэхийг нь шалгах шаардлагатай. Цахилгаан өөрөө сайн түгжигдэж хэзээ ч өөрөө буудаггүй байх ёстой, эвгүй байдалд орчих бий юмыг яаж мэдэх эв.

Уртын хэрхэн тохируулах вэ?

Нарийн жинсний урт яг шагайн ясны тэнд тохирч байх ёстой. Ийм урттай байвал дурын гутал дээр сайхан харагдах болно. Хэт богино бол чиний хөлийг том, урт бол нэг л зохимжгүй хаш яаш харагдах болно.

Хойд карман хэрхэн харагдах нь чухал

Нарийн жинсийг чимдэг зүйл бол яах аргагүй тэдний хойд карман. Карман нь өндөр шулуун хоорондоо ойрхон байх ёстой. Ийм байх юм бол таны биеийн галбирыг цэгцтэй сайхан харагдуулна.

Өөртөө зай үлдээ

 

Нарийн жинс гэсэн  нь таны биеийг бүрэн барих ёстой гэсэн үг биш. Та худалдан авч байхдаа хувцас солих өрөөнд чөлөөтэй хөдөлж болж байгаа эсэхийг шалгаж хөдөлж, сууж босож үзэх хэрэгтэй. Хэт бие баривал илүүдэл мах унжаад онцгүй харагдана, мөн хөдөлж чадахгүй биед эвгүй мэдрэмж төрнө.

Урд кармандаа гараа хийхгүй байх

Нарийн жинсний карманд юм хийж гараа бүрэн хийх гэсний хэрэггүй, тэгвэл чамайг тэмээн туурай ч нэрлэхийг билүү хэн мэдлээ.

Эх сурвалж: tusgalt.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1234