"Miss Tourism World 2018" олон улсын тэмцээн Хятад улсын Ханжоу хотод зохион байгуулагдаж байна. Нийт 60 гаруй улсын миссүүд оролцож байгаа тус тэмцээн 10 гаруй хоногийн турш амжилттай үргэлжилж байна.
Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн "Turbo X" хөтөлбөрийн багш дасгалжуулагч Баасанжавын Хулан амжилттай оролцож байгаа юм.Б.Хулан нь "Miss Mongolia 2017"-ын Гутгаар байрт шалгарч байсан авъяаслаг, чадварлаг бүсгүй юм.
Тэрээр фитнессийн тамирчин бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг олон залууст зөв үлгэрлэж буй залуу тамирчин, багш дасгалжуулагч билээ.
"Miss Tourism World 2018" олон улсын Мисс-ийн тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр явагдах юм.
Монголынхоо миссийг дэмжээрэй.