Батлан хамгаалахын салбарынхан “Хатан ижий“ нараа тодруулж, алдаршууллаа

Report.mn

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл үр хүүхдүүд нь үе дамжин зэвсэгт хүчинд алба хааж яваа бахархан дууриах гэгээн үйлстэй ижий нарыг алдаршуулах,

тэдгээр ээжүүдийн зүтгэлийг нийтэд сурталчилах зорилготойгоор ЗХЖШ, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас тав дахь жилдээ санаачлан зохион байгуулж байгаа "Хатан ижий" хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын танхимд боллоо. Энэ удаагийн "Хатан ижий" Зэвсэгт хүчний анги байгууллагаас нийт 27 ээжүүдийг тодорхойлсноос Ц.Оролмаа, Я.Цэнджав, Ч.Долгорсүрэн, Ц.Цэцгээ, Т.Янжин, М.Жавзандорж, Я.Нина, П.Оюунцэцэг, Э.Энхтуяа нарын есөн ээжийг алдаршуулан өргөмжилсөн юм. Эдгээр ээжүүдийн хувьд 4-10 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт олон жил  бусдадаа үлгэр дууриал үзүүлэн ажиллаж байгаа ажээ. 

Тав дахь жилдээ зохион байгуулж байгаа "Хатан ижий"  хүндэтгэлийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний анги байгууллагуудаас нийт 90 гаруй ээжийг тодорхойлсноос одоогоор 44 ээжийг алдаршуулан өргөмжлөөд байна. Энэхүү өргөмжлөлийг хүртсэн ээжүүдийн хамгийн өндөр настай нь 91, хамгийн залуу нь 47 настай бөгөөд гэр бүлээс нь Зэвсэгт хүчинд 4-10 гишүүн алба хааж байгаа ажээ. 

123


123

123


123
 

123

123123123

123

123



123

123

123

123

123

123


123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1243