Комьютер тоглоом сонирхогчдыг байлдан дагуулах нэгэн шинэ бүтээлийг Их Британийн Лондоны эзэн хааны коллежийн Шарлотт Фуре тэргүүтэй зохион бүтээгчид бүтээжээ. Тоглоомыг бодит мэт болгох оролдлого эдүгээ толгойн өмсгөл, бээлий тэргүүтнээр хязгаарлагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн тоглогч бодит бус ертөнцийг нүд, чихээрээ хүлээн авч, бодит байдлыг алгаараа л мэдэрч буй. Тэгвэл шинэ бүтээлийн онцлог нь виртуал ертөнцийг бодитоор мэдрүүлэх бүхэл бүтэн өмсгөлтөйгөөрөө бусдаас дэвшилттэй юм. Ингэснээр тоглоомондоо бүрэн орж, илүү бодит мэдрэмж авах боломж эрс нэмэгдэх нь зайлшгүй.
Компьютер тоглоом сонирхогчдыг байлдан дагуулах ДАРААГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1258