Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд 2030 он хүртэл тус бүс нутагт жилд 1,5 их наяд буюу нийт 22,6 их наяд ам.долларын дэд бүтцийн бүтээн байгуулалт шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон зохицуулах зардлыг оруулан тооцвол энэ жилийн 1,7 их наяд буюу нийт 26 их наяд гаруй ам.доллар болж байгаа юм. “Азийн бүс нутгийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг хангах нь” тайланд сүүлийн арван жилийн хугацаанд хамрагдсан 45 орны дэд бүтэц нь өсөлтийг идэвхжүүлэх, ядуурлыг бууруулах, хүн амын амжиргааг дээшлүүлэх зэргээр асар хурдацтай хөгжсөн ололт байгааг онцолжээ. Гэвч 400 сая хүн орчим хүн тог цахилгаангүй, 300 сая гаруй хүн аюулгүй ундны ус хэрэглэх боломжгүй байгаа юм. Мөн 1,5 тэрбум орчим хүн эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч байгаа нь дэд бүтцийн хүртээмжийн томоохон дутагдал оршсоор байгааг илэрхийлж байна.
Азийн дэд бүтцэд 26 их наяд ам.доллар шаардлагатай
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1259