“Дайн ба энх”, “Анна Каренина” гээд дэлхийн сонгодог зохиолыг туурвисан Лев Толстойн талаар хүн бүхэн мэддэг. Харин түүнийг зохиогчийн эрхээс татгалзсан анхдагчдын нэг, төрийн тогтолцоог эсэргүүцэгч байсан, тухайн үеийн сүм хийд, шашны байгууллагын байр суурийг хүчтэй шүүмжилдэг байсан тул сүмээс хүртэл хөөгдөж байсныг тэр бүр мэддэггүй л болов уу. Тэрээр мөнгийг муу зүйл дагуулдаг гэж үздэг байсан тул Нобелийн шагналаасаа ч татгалзаж, хөдөө тосгонд тариачны энгийн борог амьдралаар амьдарч байжээ. Ингээд та бүхэнд хүн төрөлхтөний суут ухаантаны нэг, бичгийн их хүн Лев Толстойн амьдралын 20 сургаалыг хүргэж байна.
1.Хүн ард нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг. Бид үүнийг ойлгох цаг нь болсон.
2.Бид бүгд л дэлхийг өөрчлөх тухай боддог ч хэн ч өөрийгөө өөрчлөх тухай боддоггүй.
3.Хүлээж чаддаг хүн л хүссэн зүйлээ авна.
4.Аз жаргалтай гэр бүлүүд хоорондоо ижил байдаг бол аз жаргалгүй гэр бүлүүд өөр өөрийн зовлонтой байдаг.
5.Хүчтэй хүмүүс энгийн байдаг.
6.Айл болгон үүдээ цэвэрлэж байвал гудамж бүхэлдээ цэвэрхэн байхсан.
7.Бусдад хайрлуулна гэдэг нь миний өөрийн сайных биш харин намайг хайрласан хүний сайхан сэтгэлийнх гэдгийг бид ойлгодоггүй.
8.Хайр сэтгэлгүй амьдрал амар боловч утгагүй.
9.Надад хайртай бүх зүйл маань байхгүй. Гэхдээ би байгаа бүх зүйлдээ хайртай.
10.Өрөвдөж, хайрлах сэтгэл дээр энэ хорвоо тогтож байдаг.
11.Хамгийн агуу үнэн хамгийн энгийн байдаг.
12.Олон зүйл мэддэг байснаас хэрэгтэй зүйлээ мэддэг байх нь хамгийн чухал.
13.Хүн мартамхай учраас цэвэр, ариун сэтгэлээрээ бахархаж байдаг.
14.Өөрөөсөө өөдгүй хүнтэй өөрийгөө харьцуулж үзээд, сэтгэл нь ханадаггүй өөдгүй хүн гэж байдаггүй.
15.Муу сэтгэл бидний дотор байдаг. Иймд муу сэтгэлээс салж болно.
16.Хүн үргэлж аз жаргалтай байх ёстой. Хэрвээ аз жаргал чинь дуусчихвал хаана алдаа гаргаснаа эргээд хар.
17.Амьдралын утга учир хайр гэдэгт би итгэдэг.
18.Бид орой гэхэд амьд байх эсэхээ ч мэдэхгүй хэрнээ үргэлж л ажил төлөвлөж байдаг.
19.Нийтээр дагаж байгаа л бол хүнд дасаж чадахгүй зүйл гэж байхгүй.
20.Юу ч хийхгүй аз жаргалд хүрнэ гэдэг нь хүн төрөлхтөний хамгийн том төөрөгдлийн нэг.