ЭРҮҮЛ БИЕ: Биеийн жингийн индексийг хэрхэн тооцдог вэ?

Report.mn

Таны биеийн зохистой жин хэд байх ёстойг мэдэх үү? Мэдэхгүй бол биеийн жин, өндрийн харьцаагаар тооцдог Биеийн жингийн индекс тооцох аргыг санал болгож байна.

Биеийн жингийн индекс хэрхэн тооцоолдог вэ?

Туранхай хүмүүс өөрсдийгөө таргалчихлаа, тарган хүмүүс би хэвийн жинтэй байна гэж үзэх тохиолдол байдаг. Тэгтэл таны бие хамгийн их, багадаа ямар жинтэй байвал тохиромжтойг биеийн жингийн индекс үзүүлэлтээр тооцож болдог байна. 

Биеийн жингийн индексийг дараах байдлаар тооцоолдог:

БЖИ = Биеийн жин (килограмм) : өндрийн (метр) квадрат

Жишээ нь: Жин нь 85 кг өндөр нь 172 см бол биеийн жингийн индекс нь 85 : (1,72 х 1,72) = 28,7

Ийм биеийн жингийн үзүүлэлттэй эмэгтэй, эрэгтэй хүний хувьд илүүдэл жинтэй байна гэсэн үг.

Биеийн жингийн индексийн үзүүлэлт:

Жин өндрийн харьцаа

Эмэгтэй хүний БЖИ

Эрэгтэй хүний БЖИ

Жингийн дутагдалтай

19-с бага

20-с бага

Хэвийн жин

20-24

21-25

Илүүдэл жин

25-30

26-30

Таргалалт

31-40

31-40

Хэт таргалалт

40-с дээш

40-с дээш

Биеийн хэвийн жингийн заагийг дараах байдлаар тооцож үзвэл. Жишээ нь 1,67 см өдөртэй эмэгтэй хүн хэдэн кг-ыг хэвийн жин гэж үзэх вэ?

60 кг жинтэй гэж үзвэл түүний БЖИ 22-той тэнцүү тэр хэвийн жинтэй байна гэсэн үг. Тэрээр мөн 53 кг байсан ч БЖИ нь 19 тэнцүү, 67 кг жинтэй байсан ч БЖИ нь 24 байгаа тул хэвийн жинтэйд тооцогдох болно. Энэ эмэгтэйн хувьд биеийн хэвийн жингийн зааг нь 14 кг байна.

Ийм байдлаар өөрийн биеийн жингээ хэвийн байгаа эсэхийг тооцоолж үзэж болох бөгөөд гоолиг сайхан биетэй болохын тулд тэнцвэртэй хооллож, зохистой дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд турахдаа өөртөө зорилго тавьж түүнийхээ төлөө хичээж зүтгэх хэрэгтэй. Тодорхой хугацаанд 3 кг хасна гэдэг ч юм уу.

3 кг  гэдэг бол их хэмжээ биш багахан хугацаанд хаяж болохоор жин, та энэ хэмжээгээр турсны дараа өөрийгөө урамшуулж шинэхэн үсний засалт хийлгэдэг ч юм уу, өөртөө бяцхан бэлэг авч болно шүү дээ.

Одоо та биеийн жингийн индексийг хэрхэн тооцоолохыг мэдсэн юм чинь өөрт тохирсон жиндээ хүрэх зорилго тавьж дасгал хөдөлгөөн хийж хичээгээрэй.

Өөрт тохирсон жинтэй болж удаан хугацаанд гоолиг сайхан байгаарай!

Амжилт хүсье!

Эх сурвалж: tusgalt.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
2
Like an Report.mn post
1
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1
1261