Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй ААН-үүдэд шалгалт хийв

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотод нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын жолооч нар Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах явдал цөөнгүй гарч байна. Иймд Тээврийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Тээврийн цагдаагийн албаны даргын хамтран баталсан удирдамжийн дагуу Тээврийн прокурорын газраас зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж байгууллагад гэнэтийн шалгалтыг явуулж, зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор “ЭРДЭМ ТРАНС” ХХК-д Монгол Улсын стандарт, авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, үйлчилгээний ангилал болон түүний хэрэгжилтийг Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран шалгалаа. Шалгалтаар нийт 7 төрлийн 28 зөрчил буюу зорчигчдын аюул осолгүй зорчих, аялах нөхцөл бүрдээгүй, техникийн хувьд бүрэн бус, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598: 2011 стандартыг бүрэн хангаагүй, механик нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг MNS 4598: 2011 стандартын дагуу шалгаж, үйлчилгээнд гарах бүрт нь үйлчилгээний даалгаврын хуудсанд тэмдэглээгүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс их утаатай автобус, мэргэшсэн үнэмлэх ний хугацаа дууссан жолооч, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй автобус хөдөлгөөнд оролцуулсан, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нарын ажил, амралтын дэглэмийг Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн дагуу зохицуулдаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Дээрх шалгалтын дүнг тухайн компанийн удирдлагад танилцуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, цаашид давтан гаргуулахгүй байх талаар үүрэг чиглэл өгч, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх шинэчлэн найруулсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн талаар танилцуулга, сургалтыг нийт ажилчдын дунд зохион байгуулжээ. Түүнчлэн тус компанид Тээврийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр тогтжээ. ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
12649