Кэйра Найтли охиндоо Диснейн хүүхэлдэйг үзүүлэхгүй

Arslan.mn

Холливүүдийн жүжигчин Кэйра Найтли гурван настай охиноо буруу хүмүүжих вий гэсэндээ Диснейн хүүхэлдэйн кинонуудыг үзүүлэхгүй байхаар шийджээ. Жүжигчин бүсгүй Ellen DeGeneres-ийн шоунд оролцох үедээ энэ талаар дурдсан байна. Ингэхдээ Диснейн бүх хүүхэлдэйн киног биш гүнжүүдийн талаар өгүүлдэг хүүхэлдэйн киног үзүүлэхгүй гэнэ. “Үнсгэлжин гэхэд хэн нэгэн баян залуу өөрийг нь аврахыг, авч явахыг л хүлээж суудаг. Түүнд өөрөө өөрийнхөө амьдралыг авч явах, өөрчлөх гэсэн бодол, хүсэл байдаггүй. Лусын дагина Ариел гэхэд эр хүний төлөө өөрийнхөө хоолойг бусдад өгдөг. Би энэ хүүхэлдэйн кинонуудад үнэхээр дуртай. Гэхдээ энэ мэтийн жижиг жигтэй хэсгүүдийг нь хараад өнгөрч чаддаггүй” гэж Кэйра Найтли хэлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
12650