Халдварын сэргийлэлт, хяналтын 7 хоногийн аяныг тэмдэглэн өнгөрүүллээ

Image may contain: 2 people, people smiling

Олон Улсад жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийг халдварын сэргийлэлт, хяналтын тэмдэглэлт өдөр болгон (NICW), АНУ, Канад зэрэг улс орнууд 1989 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ. Энэхүү өдөр нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолын талаар эмнэлгийн ажилтанууд болон олон нийтэд хөгжилтэй энгийн байдлаар зохион байгуулж халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр тэдний мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх өвчтөний аюулгүй байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар цааш тархахгүй байх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа руу чиглэгддэг.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь энэхүү өдрийг уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ (2018 оны 10 сарын 14-20) өдрүүдэд ХСХБаг, ЗМЗТ-тай хамтран “Өвчтөний аюулгүй байдал” уриан дор 7 хоногийн аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд “Өвчтөний аюулгүй байдал” аяны зурагт танилцуулга хэвлэн гарган эмнэлгийн төв корпусд байршуулан олон нийтийн хүртээл болгох үйл ажиллагааг зохион байгуулсан мөн 10 сарын 15-ний өдөр эмнэлгийн ажидчид, үйлчлүүлэгчдийг “Гарын эрүүл ахуй”-г сахихыг зөвлөн, уриалах, сурталчлан таниулах, амлалт авах хөдөлгөөн өрнүүлсэн. Мөн эмч, мэргэжилтнүүд ба эмнэлгээр үйлчлүүлэгчдийн гар угаалт, халдваргүйжүүлэлтийн чанарт үнэлгээ өгөх зорилгоор ионжуулагч аппарат буюу “Black box”-оор үнэлж, зөвлөмж өгч эмнэлгийн лавлагаа, хэсгүүдэд гарын эрүүл ахуйн видео сургалтуудыг LCD дэлгэцээр тасралтгүй дамжуулсан ба олон эмнэд тэсвэртэй нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зөвлөмжийг нийт эмч, сувилагч, эмчлүүлэгч нарт таниулан сурталчилах үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллаж байна. 

Image may contain: 7 people, people smiling, people standing and indoorImage may contain: 3 people, people sitting and indoorNo automatic alt text available.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
12654