Шүүхээс улсын төсөвт 8.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Arslan.mn

Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүх 2018 оны есдүгээр сарын байдлаар улсын төсөвт 8.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газруудаас шүүхийн шийдвэрээр улсын болон орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамж 4.4 тэрбум, хүү торгуулийн 4.1 тэрбум, нийт 8.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь 2018 оны шүүхийн төсвийн 18 хувийг эзэлж байна.

Тодруулбал, орон нутгийн шүүхүүд 2.8 тэрбум, нийслэл дэх шүүхүүд 5.7 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
12678