С.Батболд “СоцИнтерн“ байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдов

Report.mn

Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 153 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй "СоцИнтерн" байгууллагын ээлжит 25 дугаар их хурал Колумби улсын Картахена хотод энэ сарын 2-4-нд болж өнгөрлөө.

Уг хуралд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Батболд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, МАН-ын гадаад харилцааны албаны дарга Б.Мөнхжин нарын төлөөлөгчид оролцов.

УИХ-ын гишүүн С.Батболд тус байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр 2012 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар дахин 4 жилийн хугацаатай ажиллахаар улиран сонгогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1298