Гадаад хэл сурч буй хүмүүсийн дунд үнэн гэдэгт нь итгэсэн төөрөгдлүүд элбэг тохиолддог. Эдгээр төөрөгдөлд итгэх нь гадаад хэл сурахад саад болох муу талтай. Магадгүй та ч гэсэн итгэж явдаг юм биш биз? Ингээд та бүхэнд түгээмэл тохиолддог 8 төөрөгдлийг, мөн эдгээр төөрөгдлийг хэрхэн залруулах зөвлөгөөг хүргэж байна.
Төөрөгдөл №1
Гадаад хэлийг хамгийн амархан сурах арга бол нутагт нь очиж хэсэг хугацаанд амьдар.
Яг үнэндээ
Гадаад улсад очсон хүн хэрхэн дэлгүүр олох, хоол захиалах гэх мэт өдөр тутмын үг, яриа сурахаар л хязгаарлагддаг. Хэлний мэдлэг энгийн ярианы түвшнээс илүү гарч чаддаггүй.
Юу хийх хэрэгтэй вэ?
Интернэтийн тусламжтайгаар гэртээ гадаад хэлний орчинг өөртөө бүрдүүлэх хэрэгтэй. Хэлний мэдлэгээ дараагийн түвшинд гаргаж, хэлээ зүгшрүүлэхийн тулд эх оронд нь очих нь хамгийн зөв сонголт.
Төөрөгдөл №2
Гадаад хэлийг хурдан сурахын тулд шууд ярьж эхэл.
Яг үнэндээ
Дуурайж, хуулбарлах нь хэл ярианы гол шинж чанар юм. Та төрөлх хэлээрээ ярихдаа эргэн тойрныхоо хүмүүстэй ижил өнгө аясаар, ижил дүрэм ашиглан ярьдаг. Гадаад хэлний хувьд ч энэ зарчим мөн адил үйлчилдэг.
Юу хийх хэрэгтэй вэ?
Гадаад хэлээр алдаагүй, цэвэр ярьж сурахын тулд эхлээд сонсож, унших чадвараа тодорхой түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Энгийн өгүүлбэрүүдийг алдаагүй зохион бичдэг болсон үедээ ярианы чадвартаа анхаарч ярианы хурд, үгийн баялгаа аажмаар нэмэгдүүлэх нь зөв.
Төөрөгдөл №3
Гадаад хэл эхлэн суралцаж байгаа хүн алдаатай ярьж болно.
Яг үнэндээ
Гадаад хэл сурч байхад алдаа гаргах нь зайлшгүй тохиолдох зүйл. Гэхдээ энэ нь маш хор уршигтай. Учир нь үг, өгүүлбэр хэлэхдээ алдаа гаргах нь дараагийн удаа тус үг, өгүүлбэрээ дахиад алдаатай хэлэх магадлалыг нэмэгдүүлдэг.
Юу хийх ёстой вэ?
Шинэ үг, өгүүлбэр сурахдаа аль болох алдаагүй хэлж, ярьж сурахыг хичээх хэрэгтэй. Хурдтай ярих гэж хичээсний хэрэггүй. Зөв дуудлагаар удаан ярьж сурахад ярианы хурд яваандаа нэмэгддэг. Харин нэгэнт буруу сурсан дуудлагыг залруулах нь маш хэцүү байдаг.
Төөрөгдөл №4
Аялга засагдах боломжгүй. Иймд дуудлагаа засах гэж оролдсоноос шинэ үг сурахад цагаа зарцуулсан нь дээр.
Яг үнэндээ
Зарим жүжигчид гадаад хэл, мөн хүмүүсийн хэл яриаг гайхалтай дуурайж чаддаг шүү дээ. Тийм болохоор та ч гэсэн гадаад хэлээр аялгагүй ярих боломжгүй гэдэг төөрөгдлөөс салах хэрэгтэй. Мэдээж бусдыг дуурайх авьяас танд хэрэг болно. Гэхдээ энэ авьяасыг уйгагүй хөдөлмөр, дасгал сургуулилтаар нөхөж болно гэдгийг санаарай.
Юу хийх ёстой вэ?
Сонсоод сонссон зүйлээ дуурайж бай. Олон удаа давтан хий.
Төөрөгдөл №5
Зөвхөн хэлний авьяастай хүмүүс л хэлийг амархан сурдаг.
Яг үнэндээ
Олон хэл мэддэг хүмүүст хэл сурах төрөлхийн авьяас, онцгой гойд ой ухаан заяасан гэж бодож байна уу? Үгүй дээ. Гадаад хэл сурах өөртөө таарсан арга барилаа олж авсанд л тэдний гол нууц байгаа юм.
Юу хийх ёстой вэ?
Олон хэл мэддэг хүн энгийн хүнээс юугаараа ялгаатайг мэдэх үү? Тэд замын дундаас буцдаггүй. Хэдий чиний олон цаг зарцуулна, тэр хэмжээгээр хэлний түвшин сайжирна.
Төөрөгдөл №6
Гадаад хэлийг залуу, хүүхэд насандаа л сур. Хөгшин болсон хойно гадаад хэл сурдаггүй.
Яг үнэндээ
Гадаад хэл сурах эсэх нь наснаас биш харин хүчин чармайлтаас шууд хамаардаг. Томчууд хэрэгцээ, шаардлагаа тодорхойлж чаддаг тул гадаад хэлийг хүүхдээс хурдан сурдаг гэсэн судалгаа ч бий. Харин гадаад үгний дуудлагыг хүүхдүүд томчуудаас хурдан сурдаг байна.
Юу хийх ёстой вэ?
Өөртөө тохирсон арга барилыг олж ав. Тэгээд урагшаа.
Төөрөгдөл №8
Завтай, мөнгөтэй хүмүүс л гадаад хэл сурч чадна.
Яг үнэндээ
Мэдээллийн дэвилтэд технологийн ачаар та хүссэн үедээ, гадаад хэлийг үнэгүй сурах бүрэн боломжтой.
Юу хийх ёстой вэ?
Интернэтээс хадмал орчуулгатай кино үзэх, утсандаа англи хэл podcast татаж сонсох нь үр дүнтэй.