Гэр хорооллын 11 иргэнд орон сууцны түлхүүр гардуулжээ

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан” Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугчдын орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, орон сууцжуулах ажлыг зохион байгуулдаг. 

Борлуулаагүй орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг энэ сан зорьдог. 

Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13141