Онлайн сургалт, хэлэлцүүлэгт 300 гаруй алба хаагч оролцлоо

Онлайн сургалт, хэлэлцүүлэгт 300 гаруй алба хаагч оролцлоо

“Гэмт хэргийн статистикийн мэргэжилтэн, судлаачдыг чадавхжуулах нь” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлэг өчигдөр /2018.12.11/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд боллоо.

Сургалт-хэлэлцүүлэгт ШЕЗ, УЕПГ, АТГ, ЦЕГ, ШШГЕГ, ШШҮХ-ийн холбогдох нэгжийн удирдлага, ажилтнууд, аймаг, нийслэл, дүүргийн цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллага, шүүхэд статистикийн үйл ажиллагаа хариуцсан 350 орчим алба хаагч оролцов.

Энэхүү үйл ажиллагаа нь судалгааны төслийн хүрээнд хийсэн ажлаа тайлагнах, ажилтан, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах, цагдаа, авлигатай тэмцэх, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагуудын гэмт хэргийн статистикийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл, туршлага солилцох боломжийг буй болгоход чиглэгдэж байгаагаар онцлог юм.

Сургалт хэлэлцүүлгийг нээлтийн үйл ажиллагаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ХСИС-ийн тэргүүн дэд захирал, доктор, профессор Б.Бат-Эрдэнэ, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар оролцож, үг хэллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13154