АНУ-ын конгресс NASA-гийн оруулж ирсэн Ангараг гараг руу хүн нисгэх хөтөлбөрийг батлав. Хөтөлбөрт зааснаар бол 2033 онд Ангараг гараг руу хүн нисэх аж. Хөтөлбөрийн нийт төсөвт өртөг 19,5 тэрбум ам.доллар юм байна. Ангараг гараг руу хүн нисэх уг хөтөлбөр АНУ-ын хэрэгжүүлсэн “Аполло” сансрын хөтөлбөрөөс хойшхи хамгийн том сансрын хөтөлбөр болж байгаа юм. Уг хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих юм байна. АНУ-ын конгрессийн баталсан энэ хөтөлбөр 2020 он гэхэд NASA-д бүртгүүлсэн сансрын нисэгчдийн дунд хэрэгжинэ.
АНУ 2033 онд Ангараг руу хүн нисгэнэ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1316