
Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны үйл ажиллагаагаа тайлагналаа. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг, 2018 онд дэвшүүлсэн удирдах ажилтаны манлайлал, алба хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, ил тод шударга, шуурхай, хуульч ажиллагааны тайлангийн хурлыг танилцуулсан юм.
СХД-ийн цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн хувьд 8 офицер, 12 ахлагч нийт 20 хүний орон тоотойгоор байгуулагдаж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 13 хороог хариуцан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлсэн аж. 2018 оны онцлох үйл ажиллагаагаар нутаг дэвсгэрийнхээ эрүүл, хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч гэмт хэргийн халуун мөрөөр нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой төсөл, хөтөлбөрт хамрагдаж, олон талт нэгдсэн болон хэсэгчилсэн ажил, арга хэмжээ, зохион байгуулсанаар нийт гэмт хэргийн илрүүлэлт 40,5 хувьтай бөгөөд өмнөх онтой харьцуулахад 13,5 хувиар өссөн байна.
СХД-ийн толгойт дахь цагдаагийн хэсгийн дарга Б.Дашбат:
Манай хэсгийн гэмт хэмгийн ихэнхи хувийг орон байрны хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Энэ жилийн хувьд 70 орчим хувь нь орон байрны хулгайн гэмт хэрэг эзэлсэн. Манай хэлтсийн хэмжээнд хулгайн гэмт хэргийн илрүүлэлт өндөр хувьтай байгаа бөгөөд өмнөх онтой харьцуулахад 13,5 хувиар илрүүлэлт өндөр байна. Иргэдэд урьдчилан сэргийлэх үүднээс сануулж хэлэхэд орон гэрээ эзэнгүй орхихоор бол хажуу хөршдөө хэлэх, удаан хугацаагаар эзэнгүй байлгахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн СХД-1-р хэлтэс дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн зөвлөлтэй хамтран иргэд аж ахуйн нэгж байгууллагыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж, бүх нийтийн эргүүл зохион байгуулж урьд оноос гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй явж байна. Цагдаагийн байгууллагаас 2018 онд олон үйл ажиллагаа явуулж байна үүнээс дурдвал Нийслэлийн цагдаагийн газраас Улаанбаатар хотын гудамж, талбай, олон нийтийн газар согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Эмзэг цэг” эргүүл хяналтын шалгалтын арга хэмжээг нэг жилийн хугацаатай зохион байгуулан ажиллаж байна. Эмзэг цэг үйл ажиллагааг явуулж эхлүүлснээр гэмт хэрэг болон зөрчил нилээдгүй багассан үзүүлэлттэй байна.
Хэрэг бүртгэх тасгийн дарга Г.Солонго
СХД-ийн нэгдүгээр хэлтэс нь харъяалах 13 хорооны нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх нийтийн хэв журмыг хамгаалах ажил үүргээ гүйцэтгэдэг. Үүнээс СХД-ийн цагдаагийн 1-р хэлтэс энэ оны хувьд нийтдээ 1483 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 581 хэргийг яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 40,5хувьтай байна. Өмнөх онтой харьцуулахад 13,5 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Манайд ирж буй дуудлага мэдээллийн 60 хувийг гэр бүлийн хүчирхийлэл болон, орон байрны хулгай, 20,8 хувь нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг эзэлдэг. Цагдаагийн байгууллагаас ирэх онд дэвшүүлсэн зорилт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээг зохион байгуулах замаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хариуцсан нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурал , Засаг дарга , Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөр уламжлан байгууллагын үйл ажиллагаа болон алба хаагч, ажилтанд чиглэсэн нийгмийн олон талт арга хэмжээ зохион байгуулах бөгөөд шинээр томилогдсон алба хаагч нарыг сурган дадлагажуулах, алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажилжуулах талаар сургалт, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулах юм.
Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн О.Нямдорж:
2018 оны байдлаар 1483 гэмт хэрэг СХД-ийн 1-р хэлтэст бүртгэгдсэн. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн зөрчил тодорхой хэмжээгээр буурсан эерэг үзүүлэлттэй байна. СХД-нь гэр хороолол илүү зонхилдог. СХД-ийн 13 хороонд ихэвчлэн хулгайлах төрлийн гэмт хэрэг зөрчлүүд бүртгэгдсэн. Бид энэ зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Жишээ нь явган эргүүлийн багийг төрийн байгууллага болон хороодын дунд зохион байгуулж тухайн аяны хүрээнд хулгайлах төрлийн гэмт хэрэг 25,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дан ганц цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцээд зогсохгүй төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэг иргэдийн оролцоо бол хамгийн чухал гэдгийг энэ үр дүнгээс харж болно. Манай хариуцсан 13 хорооны нутаг дэвсгэрт хэв журмын урамшилт эргүүлд 23 хүн идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд иргэдийн дундаас 11 гэмт хэргийг халуун мөрөөр нь цагдаагийн байгуулагад мэдээлж, хамтарч ажиллан илрүүлсэн. Иргэдийн илрүүлсэн гэмт хэргийн тухайд авч үзвэл цэргийн хотхонд байрлалтай автомашины 4 дугуйг хулгайлж буй хулгайчийг илрүүлэн барьж, холбогдох дүүргийн цагдаагийн албанд мэдүүлсэн. Цагдаагийн байгууллага үндсэн чиг үүрэг бол гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй, чиг үүргийнхээ хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, хэргийг илрүүлэх манай дүүргийн хувьд хулгайлах гэмт хэргийн 5 бүлгийг энэ онд илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хулгайн гэмт хэргийн дийлэнх нь авто машины хучлага, толь, дугуйг хулгайлдаг. Орон байрны хулгай бас зонхилж байна. Хулгай хийж буй бүлгийн хувьд 15-35 насны хүмүүс гэмт хэрэг, хулгай, дээрмийг үйлдэж байна.
Тус цагдаагийн хэлтсээс энэ онд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ая тухтай ажиллах нөхцөл, боломжийг хангах, эрүүл ажлын байрны орчинг бүрдүүлэх чиглэлээр нилээдгүй ажил, арга хэмжээг хийж гүйцэтгэжээ.









