Орхон аймагт ослын улмаас 10 сартай хүүхэд нас барж, 4 хүн гэмтжээ

Холбоотой Зураг

Өчигдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг “Хуурай ам” гэх газар асфалтан замд H.Sonata-6 маркийн автомашин Daewoo маркийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас Sonata-6 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 10 сартай хүүхдийн амь нас хохирч, 5 настай М болон 23-28 насны нийт 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарч, тус аймгийн Цагдаагийн газарт ослын  шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгаж байна.

 Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор Улаанбаатар-хөдөө орон нутаг чиглэлийн хөдөлгөөн эрс нэмэгдэх, баяр амралтын өдрүүдэд иргэд гэр бүлийн хамт золгуутаар орон нутгийг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед бага насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлгүй, буруу тээвэрлэснээс шалтгаалж хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэргүүд өмнө жилүүдэд гарч байсныг бид санах хэрэгтэй. 

Иймд бага насны хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ хэзээ ч, хаана ч хамгаалалтын суудал, хамгаалах хэрэгсэл хэрэглэж тээвэрлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13354