“Boeing 737 МAX-8“ буюу “Толуй хаан“ онгоц Улаанбаатарт газардлаа

МИАТ компани “Вoeing 737-8МАХ” шинэ онгоцоо хүлээн авах ёслолын ажиллагаа эхэллээ.

Тус компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Боинг” болон “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийж, дөрвөн ширхэг “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаар болсон юм.

Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай.

Мөн зорчигч өөрийн гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой аж. Энэхүү онгоцоо 12 жил түрээслэх бөгөөд хоёр дахь онгоцоо ирэх тавдугаар сард хүлээн авах юм.  МИАТ парк шинэчлэлт хийсээр 2020 он гэхэд Азидаа хамгийн залуу парктай улс болно гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13363